Танилцуулга |
Монгол улсад мөрдөгдөж байгаа Ажил мэргэжлийн стандарт-ын жагсаалт |
АМДШ-ны эксперт болон Дакумчид |
Сургалт |
Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл |
Залуу ажил олгогч эздийн нийгэмлэг |
Танилцуулга |
Монгол улсад мөрдөгдөж байгаа Ажил мэргэжлийн стандарт-ын жагсаалт |
АМДШ-ны эксперт болон Дакумчид |
Сургалт |
Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл |
Залуу ажил олгогч эздийн нийгэмлэг |
2021/12/28 |
2019.11.14 /English below/
МҮЭХ-ны Залуучуудын хороо /CMTU-YOUTH/, МАОЭНХ-ны дэргэдэх Монголын Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг -Young Employers Association /MONEF-YOUTH/ болон Монгол Залуу Мэргэжилтнүүд- Young Mongolian Professionals Association/YOUTH INC./ байгууллагууд хооронд Хамтын Ажиллагааны Санамж Бичиг байгууллаа.
Монгол бол залуучуудын орон; хүн амын гуравны хоёр гаруй нь 35-аас доош насны залуус эзэлдэг. /ҮСХ 2018/ Хэрэв залуучууд чадавхитай, үр бүтээлтэй байж тэднийг зөв удирдан чиглүүлж чадвал эерэг өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн боломжийг хурдасгадаг нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч юм.
Тиймээс Монголын залуучууд эдийн засгийнхаа маш чухал хэсгийг бүрдүүлдэг.
Иймд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Зохистой хөдөлмөрийг дэмжих залуучуудын үндэсний сүлжээний зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудын хөдөлмөрийн харилцааг зохистой болгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн ирээдүй болон ирээдүйн хөдөлмөрийн харилцаанд залуучуудыг бэлтгэх зорилгоор байгууллагуудын дунд энэхүү санамж бичгийг байгуулсаныг дуулгахад таатай байна.
Санамж бичигт МҮЭХ-ны дэргэдэх Залуучуудын Хорооны дарга Э.Тамир Tamir Enkhbaatar, болон МАОЭНХ-ны дэргэдэх Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг, Монголын Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн тэргүүн Ч.Балжинням Baljaa Ch нар гарын үсэг зурлаа.
The MOU was signed between Confederation of Mongolian Trade Union - Youth Committee (CMTU-YOUTH) and Young Employers’ Association of MONEF (MONEF-YOUTH) and the Young Mongolian Professionals Association (YOUTH INC.)
Mongolia is a country of youth; more than two thirds of the population are under 35 years of age (NSO 2018. ) If young people are empowered, properly guided, and productive, they are the driving force behind the social development that accelerates positive changes, reforms and development opportunities. The youth of Mongolia, therefore, form a highly significant part of its economy.
We therefore, sign this MOU between youth organizations representing the Employers and Workers to assist youth and young employers in the preparation of decent, stable labor relations and future of work within the framework of Mongolia and UN Sustainable Development Goals and Decent Work for Youth Network Goals.
The MOU was signed by Mr. E.Tamir, Head of CMTU-YOUTH and Ms. Ch. Baljinnyam, Head of MONEF-YOUTH and YOUTH INC.
#mou #youth #sdgs #decentworkforyouth #futureofwork #partnership