Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөлтэй танилцах уулзалт

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөлтэй танилцах уулзалт

2022/07/21
МАОЭНХ нь GIZ-ийн түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн дэмжлэгтэйгээр Монгол улсын "Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай" хуулийн төсөлтэй танилцах уулзалтыг Засгийн газрын ордны Үндсэн хууль танхимд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
 
Уг уулзалтын зорилго нь Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд, хувийн болон төрийн МБСБ-ууд, Төрийн бус байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд танилцуулж, тэдний санал, байр суурийг сонсох явдал байлаа. Уулзалтанд нийт 24 хүн оролцсон болно.
Уулзалтанд УИХ-ын гишүүн Б. Жаргалмаа, Х. Ганхуяг нар оролцож "Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай" хуулийн төсөлд өөрсдийн санал, байр сууриа илэрхийлж, оролцогчдын асуултанд хариуллаа.
 
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн танилцуулгыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П. Оюунаа танилцуулж, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.