Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Үйлдвэрлэлийн дадлагажуулагч"-ийн асуудлаар санал солилцох хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Үйлдвэрлэлийн дадлагажуулагч"-ийн асуудлаар санал солилцох хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

2022/07/21
МАОЭНХ нь Боловсрол, шинжлэх ухааны яам, GIZ-ийн Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төсөлтэй хамтран 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Пума Империал зочид буудалд "Үйлдвэрлэлийн дадлагажуулагч"-ийн асуудлаар саналаа солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Уг хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, МАОЭНХ, МҮХАҮТ, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, төслийн багийн төлөөлөл болон сургагч багш нарын төлөөлөл болох нийт 16 хүн оролцсон болно.
 
Хэлэлцүүлэгт "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Үйлдвэрлэлийн дадлагажуулагч"-тай холбоотой хийгдсэн ажлууд", "Үйлдвэрлэлийн дадлагажуулагч"-тай холбоотой эрх зүйн баримт бичиг, батлагдсан хөтөлбөр, танхим-онлайн хосолсон сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээлэл", "Герман-Монголын МСҮТ-ийн гагнуурчин мэргэжлийн сургалтыг Хасу Мегаватт ХХК-тай хамтран хосмог хэлбэрээр явуулсан туршлага" сэдэвт 3 илтгэлийг сонсож, оролцогчид асуулт асууж, санал бодлоо хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болон өндөрлөлөө.