Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг Элчин сайдын яамдуудын худалдаа, эдийн засаг хариуцсан ажилтнуудад танилцууллаа

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг Элчин сайдын яамдуудын худалдаа, эдийн засаг хариуцсан ажилтнуудад танилцууллаа

2022/12/12
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр GIZ-ийн Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл болон УИХ-ын НББСШУ-ны байнгын хороотой хамтран ОХУ, Турк, Франц, АНУ, БНХАУ, Вьетнам, Их британи, Казакстан, Канад, Кувейт, Унгар, ХБНГУ, Япон улсын Элчин сайдын яамдуудын худалдаа, эдийн засаг хариуцсан ажилтнуудад "Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулахаар дээрх элчин сайдын яамдуудад урилга, албан бичиг, хөтөлбөрийг хүргүүлэн ажилласан болно.
Уг хэлэлцүүлэгт Япон улсын элчин сайдын яамыг төлөөлөн JICA олон улсын байгууллага, ОХУ, Герман улсын элчин сайдын яамны холбогдох хүмүүс биечлэн оролцож, бусад элчин сайдын яамд албан бичгээр саналаа өгөхөөр болсон. Хэлэлцүүлэгт GIZ-ийн төслийн мэргэжилтэн Билгүүн, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ахлах зөвлөх Лхагвасүрэн, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Ганбаатар нар оролцож, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа.