Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Хүний нөөцийн удирдлага-Гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоо

Хүний нөөцийн удирдлага-Гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоо

2019/07/22

\"Хүний нөөцийн удирдлага-Гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоо\" сэдэвт семинарыг МАОЭНХ болон Хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн харилцааны хөгжлийг дэмжих Япон улсын засгийн газрын холбоо хамтран 2018 оны 8 сарын 20-22 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Семинарын нээлтэнд МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Улаанбаатар хот дахь Япон улсын ЭСЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хиромичи Мияшита, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа нар оролцож, илтгэл тавьсан.

Тус арга хэмжээнд Монгол улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн хэлтсийн удирдлага, менежер, санхүүгийн ажилтан нийт 40 хүн идэвхитэй хамрагдан оролцож өөрсдийн ур чадвараа сайжруулсан болно.