Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
“Хятад-Монгол улсын эдийн засаг, гадаад худалдаа, хамтын ажиллагааны хөгжил”

“Хятад-Монгол улсын эдийн засаг, гадаад худалдаа, хамтын ажиллагааны хөгжил”

2019/07/22

БНХАУ-ын Хар Мөрөн мужийн захиргаа, бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулж “Хятад-Монгол улсын эдийн засаг, гадаад худалдаа, хамтын ажиллагааны хөгжил” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэгийг 2019 оны 3 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл, мужийн захиргаа, хоёр орны бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол, Хятад хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, худалдааг дэмжих талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар \"БНХАУ-ын Хар Мөрөн мужийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах Монголын бизнес эрхлэгчидийн боломж\"-хэмээх илтгэлээ тавьсан болно.