Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Япон улсын Олон Улсын Хөдөлмөрийн Сангаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт МАОЭНХ-ны төлөөлөгч оролцлоо

Япон улсын Олон Улсын Хөдөлмөрийн Сангаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт МАОЭНХ-ны төлөөлөгч оролцлоо

2019/08/09

Япон улсын Олон Улсын Хөдөлмөрийн Сангаас зохион байгуулсан “Хөдөлмөрийн маргааны өнөөгийн байдал ба түүний учир шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт симпозиум 2019 оны 08 сарын 04-08 хооронд Япон улсын Токио хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү чуулганд МАОЭНХ-ны Сургалт хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Анхбаяр уригдан оролцлоо. Чуулганаар Монгол, Япон болон Энэтхэг улсад гарч буй Хөдөлмөрийн маргааны өнөөгийн байдал ба хөдөлмөрийн маргаан гарах шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар хэлэлцсэн болно.