Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
МАОЭНХ болон Нидерландын Ажил Олгогч Эздийг дэмжих хөтөлбөртэй хамтран ҮНДЭСНИЙ УР ЧАДВАРЫН ТӨВ байгуулахаар боллоо

МАОЭНХ болон Нидерландын Ажил Олгогч Эздийг дэмжих хөтөлбөртэй хамтран ҮНДЭСНИЙ УР ЧАДВАРЫН ТӨВ байгуулахаар боллоо

2019/08/19

Нидерландын Ажил Олгогч Эздийг Дэмжих Хөтөлбөр - DECP байгууллагын дэмжлэгээр үндэсний болон аж үйлдвэрийн салбарын дэргэд ур чадварын төв байгуулах төслийн ажил эхэллээ.
МАОЭНХ болон Нидерландын Ажил Олгогч Эздийг дэмжих хөтөлбөртэй хамтран эхний ээлжинд Мах болон Барилгын салбарын ур чадварын төв байгуулах чиглэлээр National Development Corporation Construction Industry  Барилгын үндэсний бүтээн байгуулалтын корпораци болон Мах Маркет /Makh Market/ хамтран ажиллахаар боллоо.


Мөн Нидерландын Ажил Олгогч Эздийг Дэмжих Хөтөлбөрөөс  манай улсад  "ЗАЛУУЧУУД БА АЖИЛ ОЛГОГЧДЫГ ХОЛБОХ, АЖЛЫН БАЙРАНД ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАР ОЛГОХ + ДАДЛАГЫН ХӨТӨЛБӨР"-г дэмжин ажиллахаар тохиролцлоо. "Залуучуудын ур чадварыг ажил олгогч эздийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх талаар хамтдаа хэрэгжүүлэх төслүүд нь Манай холбооны зүгээс чухал ач холбогдол өгч байгаа чухал сэдвүүд болно. Үүнтэй уялдуулан "Ажлын байран дээрх дадлага -дадлагажуулах хөтөлбөр"-ийг Монгол Улсад Нидерландын жишгээр хөгжүүлснээр залуу мэргэжилтэнүүдэд дутагдаж байгаа мэргэжлийн ур чадварыг олгох сургалтуудыг зохион байгуулах замаар Ажил Олгогчын зүгээс тавигдаж буй шаардлаганд нийцсэн түвшинд бэлтгэх арга ажиллагааг нэвтрүүлэх боломж Монгол Улсад бий болно гэж үзэж байна.

 "Ажлын байран дээрх дадлага -дадлагажуулах хөтөлбөр"-өөр дамжуулж Засгийн Газар, бизнес эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуучуудад хооронд нээлттэй ярилцах цахим орчин, чөлөөтэй бие биеэ сонгох боломжийг бий болгон бүрдүүлэх зорилготой.

Нидерландын Ажил Олгогч Эздийг Дэмжих Хөтөлбөр нь "МАОЭНХолбоо нь Монгол Улсад дахь хамтран ажиллагч түнш тул үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадавхитай болгоход түлхүү анхаарна" гэж DECP-н тусгай зөвлөх Жос Ван Эрп цохин тэмдэглэсэн болно.


Нидерландын Ажил Олгогч Эздийг Дэмжих Хөтөлбөр нь Африк, Ази тивийн олон орнуудад Ажил Олгогч Эздийн байгууллагыг дэмжих болон ур чадварын төв байгуулах чиглэлүүдээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрсэн бөгөөд ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ДЭЛХИЙН ЧУУЛГАН-2019-ний тайлан илтгэлд мөн энэ тухай олон улсын түвшинд сайшаагдан дурдагдсан болно.

Нидерландын Ажил Олгогч Эздийг Дэмжих Хөтөлбөр болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь дээрх чиглэлүүдээр 4 жилийн хугацаанд хамтран ажиллахаар тохиролцоод байна.

Decp-ын албан ёсны веб сайтд нийтлэгдсэн болно.-