Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ОУХБ-ын суурь конвенциудын талаар ойлголт, хандлагыг дээшлүүлэх нь сэдэвт сургалтыг Сүхбаатар аймагт МАОЭНХ амжилттай зохион байгууллаа

ОУХБ-ын суурь конвенциудын талаар ойлголт, хандлагыг дээшлүүлэх нь сэдэвт сургалтыг Сүхбаатар аймагт МАОЭНХ амжилттай зохион байгууллаа

2019/11/28

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Ялгаварлах, Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт тухай 111 дүгээр конвенц, Тэгш цалин хөлс олгох тухай 100 дугаар конвенц, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц, Зохион байгуулах, хамтын хэлэлцээр хийх эрхийн тухай 98 дугаар конвенц, Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенц зэрэг суурь 8 конвенциудын талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулав.

Сургалт, уулзалт зохион байгуулах асуудлаар аймгийн Засаг даргатай уулзаж, сургалт зохион байгуулах зорилго, хөтөлбөрөө танилцуулан, сургалтын гарын авлага, холбогдох материалиудыг хүлээлгэн өгч, аймаг орон нутгын захиргааны зүгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллах талаарх хүсэлтийг уламжлан ярилцсан болно.   

Сургалтанд Сүхбаатар аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар /хэлтэс/, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Үйлдвэрчний эвлэлийн  хорооны төлөөлөл болсон 50 гаруй удирдах ажилтан, мэргэжилтэн оролцсон бөгөөд уг сургалтыг 2019 оны 11 дугаар сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн хурлын танхимд  зохион байгуулав.