Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь төслийн нээлтийн ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь төслийн нээлтийн ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

2020/02/13

Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын 4 байгууллага (ОУХБ, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан) хамтран Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь төслийн нээлтийн ажиллагаа 2 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагт  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд боллоо.

Уг арга хэмжээний нээлтийг хийж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр болон НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Mr Tapan Mishra нар үг хэллээ. Үргэлжлүүлэн ОУХБ-ын ажилтан П. Болормаа төслийн талаар танилцуулга хийж, төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах ОУБ-уудын төлөөлөл саналаа хэлж, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа.