Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
АПУ ХК-ны удирдлагатай уулзаж коронавирусийн нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгаа талаарх санал хүсэлт байр суурийг сонслоо

АПУ ХК-ны удирдлагатай уулзаж коронавирусийн нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгаа талаарх санал хүсэлт байр суурийг сонслоо

2020/03/05

2020 оны 3 дугаар сарын 4-ны өдөр МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МАОЭНХ-ны дэргэдэх “Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төв”-ийн захирал Г.Энхбат МАОЭНХолбооны сургалт, хөглжийн газрын дарга Н.Золбоо нар АПУ ХК-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг болон гүйцэтгэх удирдлагын багтай цаг үеийн нөхцөл байдал болон цаашид үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангах талаар санал солилцож хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа.


Холбооны удирдлагын зүгээс коронавирусын тархалттай холбоотой хямралын нөхцөл байдалд олон зуун ажлын байрыг хадгалан үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг тогтвортой явуулж ажилчид, албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, коронавирусээс сэргийлэх асуудлаар нийгмийн санаачлагуудыг дэмжиж, нийгмийн өндөр хариуцлага, санаачлагатай ажиллаж байгаад нь талархаж байгаагаа тус холбооны мянга мянган гишүүдийн өмнөөс компанийн удирдлага, хамт олонд албан ёсоор илэрхийлэв.


Коронавирусын үед анхаарч ажиллах асуудлуудаар аж ахуй нэгж байгууллагын түвшинд анхаарч ажиллах чиглэлээр МАОЭНХ-оос гаргасан уриалгыг ажлын байран дээрээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг компанийн удирдлагуудад санал болгон гардуулан өглөө.


Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг нэгтгэн судлан үзэж холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллахаа Холбооны зүгээс мэдэгдлээ.