Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Монос группын удирдлагатай уулзаж Үйлдвэрлэлийн Салбарын Тогтвортой Үйл Ажиллагааг Хангах Талаар Санал Солилцож Хамтран Ажиллах Чиглэлээр Ярилцлаа

Монос группын удирдлагатай уулзаж Үйлдвэрлэлийн Салбарын Тогтвортой Үйл Ажиллагааг Хангах Талаар Санал Солилцож Хамтран Ажиллах Чиглэлээр Ярилцлаа

2020/03/09

2020 оны 3 дугаар сарын 9-ны өдөр МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон холбогдох албаны төлөөлөл, Монос группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатартай цаг үеийн нөхцөл байдал болон цаашид бүтээгдхүүний, үйлдвэрлэлийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах талаар санал солилцож хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа.


Холбооны удирдлагын зүгээс коронавирусын тархалттай холбоотой хямралын нөхцөл байдалд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тогтвортой явуулж ажилчид, албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарах, коронавирусээс сэргийлэх асуудлаар нийгмийн санаачлагуудыг дэмжиж нийгмийн өндөр хариуцлага, санаачлагатай ажиллаж байгаад нь талархаж байгаагаа МАОЭНХ, түүний мянга мянган гишүүдийн өмнөөс компанийн удирдлага, хамт олонд албан ёсоор илэрхийлэв.


Коронавирусын үед анхаарч ажиллах асуудлуудаар МАОЭНХ-оос гаргасан уриалгыг ажлын байран дээрээ хэрэгжүүлэх ажлыг анхаарч зохион байгуулахыг компанийн удирдлагуудад санал болгон гардуулан өглөө.


Үйлчилгээний болон үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг нэгтгэн судлан үзэж холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллахаа Холбооны зүгээс мэдэгдлээ.