Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ДЭЛХИЙН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН БАЙГУУЛЛАГА ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

ДЭЛХИЙН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН БАЙГУУЛЛАГА ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

2020/03/31

Коронавирусийн халдвар /COVID-19/ цар тахлын хэмжээнд хүрч, үүний улмаас дэлхийн нийтийн эдийн засаг, ААНБ, ЖДҮ-ийн үйл ажиллагаанд бэрхшээлүүд тохиолдож байгаа төдийгүй ойрын хугацаанд нөхцөл байдал хүндрэх төлөв байдал үүсээд байна.

Олон улсын ажил олгогч эздийн байгууллага /IOE/, Ази, Номхон  Далайн Бүсийн АОЭХ-ны /CAPE/ санаачлагаар бүсийн 32 орны ажил олгогч эздийн төлөөллийн байгууллагуудыг оролцуулсан цахим хурлыг 2020 оны 3 сарын 27-ны өдрийн 14.30-аас 17.30 цагийн хооронд цахим уулзалт зохион байгуулж, гишүүн орнуудын эздийн холбоодын туршлага, ололт амжилт, зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож зөвлөлдлөө.  

Цахим хуралд Дэлхийн ажил олгогч эздийн байгууллагын төлөөлөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 50 орчим албаны хүн оролцсоноос гадна МАОЭНХ оролцож өөрийн байгууллагын зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийлээ.

Уг цахим хурлаас үүссэн нөхцөл байдалд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн ажлын байрыг хадгалах, бизнесийн тогтвортой ажиллагааг хангах стратеги боловсруулах, улс орны хэмжээнд эдийн засгийн өсөлтийг хангахад нийгмийн түншүүдийн оролцоог сайжруулж, нягт хамтран ажиллах, хүндрэлийг даван туулах стратегийг улс орныхоо онцлогтой уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар анхаарч ажиллахыг гишүүн байгууллагууддаа зөвлөлөө.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх санал боловсруулах ажлыг МАОЭНХ-ны Сургалт, гишүүнчлэлийн албаны дарга Н.Золбоогоор ахлуулсан баг томилогдон ажиллаж эхэллээ.