Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЭЭЛТЭЙ БОДЛОГО

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЭЭЛТЭЙ БОДЛОГО

2020/07/28

          Сүүлийн жилүүдэд олон улс, бүс нутгийн болоод улс, үндэсний түвшинд зохистой хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрлөх эрхийг тэгш хангах, ажлын байрны аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн таатай орчинг бүрдүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг тэдний онцлог хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн хууль, дүрэм журмыг батлан хэрэгжүүлж байна. Энэхүү гарын авлагаараа хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх явцад тохиолдож буй хүний эрхийн болон хүйсээр ялгаварлан гадуурхах хэлбэрүүд, ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй зөрчил маргааныг таслан зогсооход ажил олгогчдын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд чиглэн гаргаж байна.  Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд нь хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд байгууллагын дотоод соёл, зарчмыг бий болгон ажлын байрны аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж, жендэрийн мэдрэмжтэй хөдөлмөрийн бодлого, журмыг хэрэгжүүлж, хоёр талын харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгоход ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг учраас энэхүү гарын авлагыг удирдамж болгон ашиглахад зориулагдсан.

Энэхүү гарын авлагыг ЭНД ДАРЖ татаж авна уу

Мөн хэвлэмэл хэлбэрээр авахыг хүсвэл МАОЭНХ-ны байран дээр ирж авах боломжтой.

Холбогдох утас: 94091854