Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
КОМПЛАЕНСЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА

КОМПЛАЕНСЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА

2020/10/14
МАОЭНХолбоо МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгчдийн хүрээн дэх комплаенсын талаарх ойлголт хандлагыг тодорхойлох, нөхцөл байдлыг үнэлэх аж ахуй нэгжид тохиолдож буй голлох комплаенсын хэлбэрүүдийн талаар бодит мэдээлэл бий болгохоор комплаенсын судалгааг явуулж байна.
Судалгааны үр дүнд тулгуурлан бизнес эрхлэгчдийн төсөөллийг нэмэгдүүлэх, бизнесийн салбарт шударга ёсны уур амьсгалыг төлөвшүүлэх, шударга байдлыг бэхжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх юм.
Ингэснээр Монгол Улсад бизнесийн таатай орчин бүрдүүлэх, шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд байгууллагын дотоод хяналтын тогтолцоо чухал үүрэгтэй. Энэ тогтолцоо нь зардал нэмэх бус хэмнэх, хамтран ажиллах түншүүддээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтой.
Байгууллагын дотоод хяналтыг сайжруулах замаар хууль, журам, стандартыг даган мөрдүүлэх явцад үүсэх бэрхшээлийг уламжлалт бус аргаар давахаас илүүгээр мэргэжлийн түвшинд шийдэх тогтолцоо нь Комплаенс юм.
Комплаенсын нөхцөл байдал дүгнэлт өгөх, комплаенсын шийдэж буй механизм зөв бүрдэж байгаа эсэх, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тогтоох зорилготой “КОМПЛАЕНСЫН ТӨЛӨВ БАЙДАЛ”-ын судалгаанд аж ахуй нэгж байгууллагын удирдлага, гишүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаанд нь саад болж байгаа нөхцөл байдлыг судлан гаргаж, түүнээс гарах арга замыг тодорхойлоход тус судалгааны ач холбогдол оршино.