Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-тэй хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдэвт онлайн сургалт

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-тэй хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдэвт онлайн сургалт

2020/12/30

МАОЭНХ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-тэй хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдэвт онлайн сургалт, семинарыг 2020 оны 12 дугаар сарын 21, 23, 24-ний өдрүүдэд аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Гурван өдрийн онлайн сургалт, семинарт нийт 140 гаруй оролцогч хамрагдсан.

Онлайн хэлэлцүүлгээр 3 чиглэлд тулгуурлаж мэдээлэл хийсэн болно. Үүнд: 

  1. Аймаг, дүүрэгт ШХА-ийн төслийн шугамаар байгуулсан “Хөдөлмөр эрхлэлтийн загвар төв”-ий хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог идэвхижүүлэх, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, залуучуудыг дадлагажуулах хөтөлбөрийг төвийг түшиглэн зохион
  2. Хөдөлмөрийн удирдлага-нийгмийн түншлэл хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг идэвхижүүлэх
  3. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийн шинэлэг үйлчилгээний төрлүүдээр дэмжин хөгжүүлэх нь

Уг онлайн хэлэлцүүлгээс гарсан санал дээр тулгуурлан холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр болж, онлайн семинар амжилттай зохион байгуулагдлаа.