Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдлаа

Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдлаа

2021/02/24

          Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдлаа. Уг хуралдааныг Зээлийн батлан даалтын сангийн  удирдах зөвлөлийн дарга Т.Жамбалцэрэн  (ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга удирдан явуулсан бөгөөд Зээлийн батлан даалтын сангийн удирдах зөвлөлийн гишүүд Х.Ганбаатар (МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал), Т.Дүүрэн (МҮХАҮТ-ын дарга), Э.Анар (Монгол банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал), Я.Эрдэнэсайхан (ХХААХҮЯ-ны ЖДҮ-н газрын дарга), Б.Итгэлсүрэн (СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга) нар тус тус оролцлоо.

 

Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Сангийн өөрийн хөрөнгөөс төслийн эх үүсвэрт шилжүүлсэн хөрөнгийг Сангийн өөрийн хөрөнгөд шилжүүлэх тухай
  2. Сангийн Хяналтын зөвлөлийн тайлан
  3. Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор батлсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”- ний Ажлын байрыг дэмжих зээлд батлан даалт гаргах тухай журам болон Сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх тухай 
  4. Зээлийн батлан даалтын хорооны гишүүнийг өөрчлөх тухай
  5. Голомт банктай АХБ-ны хүрээнд хамтран ажиллах тухай
  6. Бусад асуудал

          Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар шийдвэрлэсэн гол асуудлуудын нэг нь “Зээлийн батлан даалтын дүрмийн санг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн ЖДҮ эрхлэгчдийн  авах зээлд батлан даалт гаргах, зээл авах хэмжээг нэмэгдүүлэх замаар Mонгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн мөрдөх дүрэм журам, арилжааны банкуудтай байгуулах батлан даалтын гэрээний нөхцлийг батлах, зээлийн батлан даалт хүсэгч ААНБ-ын төслийг хянан шуурхай шийдвэрлэх журамуудыг тус тус батлан гаргалаа. Зээлийн батлан даалтын сангаас гаргасан шийдвэрийг гишүүнд дэмжигчдээ тусад нь хүргэх болно.