Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Гурван талт хэлэлцүүлэг: Mонгол Улс дахь зохистой хөдөлмөрийн хэм хэмжээний

Гурван талт хэлэлцүүлэг: Mонгол Улс дахь зохистой хөдөлмөрийн хэм хэмжээний

2021/03/12
ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ, бусад холбогдох байгууллагууд болон ОУХБ-ын төлөөллүүд оролцон 2021 оны 3 дугаар сарын 10-ны Мягмар гаригт 15:00 – 17:00 цагийн хооронд Монгол улсад зохистой хөдөлмөрийн хэм хэмжээний тойм (Normative Stocktaking) үнэлгээний үр дүнг хэлэлцэн оролцогч талууд санал бодлоо хуваалцан үр дүнтэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х. Ганбаатар Холбооны байр суурийг илэрхийлэн мэдээлэл тавьж оролцлоо. Мөн Холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргал, Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Г. Амартүвшин нар оролцлоо.
 
Энэхүү үнэлгээ нь Монгол улсад зохистой хөдөлмөрийг дэмжих, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хөгжлийн чиг хандлага, бодлого тодорхойлох, түүнчлэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ, ОУХБ-ын Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрт тусгахад чухал ач холбогдолтой болно.