Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоотой 2021 оны 3-р сарын 25 ны өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоотой 2021 оны 3-р сарын 25 ны өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

2021/03/25

2021 оны 3 сарын 25-ны өдөр манай холбоо болон Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо   Германы элчин сайдын яаман дээр уулзалт хийж хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Уг санамж бичгийн зорилго нь хоёр холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайжруулах болон гишүүдийнхээ дунд туршлага солилцох, гишүүд дундаа мэдээлэл хуваалцах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулсан болно. Мөн нэмж дурьдхад хоёр холбоодын зохион байгуулдаг сургалтуудыг олон нийтэд сурталчлан таниулах, хамтын хүчин чармайлтыг ашиглах зорилгоор МАОЭНХ ба DMUV нь сургалт болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулан хамтран ажиллахаар төлөвлөж байна