Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ болон ХҮЭК-ийн төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсгийн баталсан үлгэрчилсэн зааврууд

ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ болон ХҮЭК-ийн төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсгийн баталсан үлгэрчилсэн зааврууд

2022/02/25
Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны А/80, А/01 дугаар хамтарсан тушаалаар "Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн заавар" боловсруулах салбар дундын ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсгээс төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, байгууллагын "Хөдөлмөрийн дотоод журам"-д ажлын байрны бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх чиглэлээр тусгах үлгэрчилсэн зааврыг албан хаагчдаас авах санал асуумж, урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр, шалгуур үзүүлэлт, гомдол гаргах үе шатны зураглалыг хамт нэгтгэн боловсруулж, энэхүү үлгэрчилсэн зааврыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комиссын хамтарсан тушаалаар баталлаа.
 
Уг тушаалыг доорх линкээс үзнэ үү.
 
Дараах тушаалаас тодруулах, лавлах зүйл байвал дараах холбоосуудаар холбогдоно уу.
Утас: 11-314579
         11-326445
 
Имейл: enkhjargal@monef.mn