Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Эв нэгдлийн уриалга

Эв нэгдлийн уриалга

2022/04/07

Төр, засаг, бизнес эрхлэгчид, нийт ард иргэд ээ !

         Өнгөрсөн 100 жилд Монголын ард түмэн өөрсдийн сонгосон замаар нийгмийн хоёр ч байгууллагыг дамжин дэлхийн бусад орны  жишгээр  хөгжиж ирсэн амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн хоёр дахь зууны хөгжлийн гараан дээр ирээд байгаа өнөө үед, монголчууд бид хоорондоо бие биеэ хэмлэж, цаг заваа барж суулгүй улс орныхоо хөгжил цэцэглэл, ирээдүйн сайн сайхны төлөө нэгдэж ажиллахыг Монгол улсын төр, засаг, улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн болон ТББ, бизнес эрхлэгчид, ард иргэд, хүүхэд, залуучууд Та бүхэнд  хандан  уриалж байна.

      Энэхүү уриалгыг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын мэргэжлийн холбоодын Нэгдсэн Зөвлөл гишүүд, дэмжигчид, мянга мянган үйлдвэр, бизнес эрхлэгчдийнхээ санал, хүсэлт, байр суурьт тулгуурлан гаргаж байна.

        Үйлдвэр, бизнес эрхлэгчид өнөө үед бий болоод байгаа хэт улс төржилт, боловсролын болон оюуны хомсдол, бодит ядуурал, ажилгүйдлийн бухимдал, атаа жөтөө зэрэг муу, муухай зан үйлээс татгалзан ангижран салж, Улс орон, Үндэснийхээ хөгжлийн төлөө нэгдэн, эв эе эвлэрэл, ойлголцлыг эрхэм болгож “Монголчууд эвтэй үедээ хүчтэй” гэсэн ардын сургаалыг удирдлага болгон олон улсын нөхцөл байдлын улмаас бий болоод буй үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл, ард түмний амьдралын доройтлыг даван туулахын төлөө  бие биеэ дэмжиж ажиллахыг ухаант Монголын ард түмэн, төр, засаг, иргэний нийгмийн төлөөллүүд зэрэг олон талд хандан уриалж байна.

 

Эв нэгдлийн уриалгыг үзэх бол энд дарна уу.

 

 

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО,

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ