Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ТХЗ-уудын төсвийг уялдуулах нь

НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ТХЗ-уудын төсвийг уялдуулах нь

2022/04/07
 
              Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ТХЗ-уудын төсвийг уялдуулах (00114119) нь” гэрээт ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын Газар болон Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тогтвортой хөдөлмөр эрхлэлт бүхий жишиг дүүрэг болгох төслийн ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨРИЙГ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛ ХАЙГЧ ИРГЭДЭД мэдээлэл хүргэн, АЖЛЫН БАЙРАНД ШУУД ЗУУЧЛАХ ӨДӨРЛӨГИЙГ амжилттай зохион байгууллаа.
 
              Ажлын байранд шууд зуучлах өдөрлөгийн нээлтэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б. Алтантулга, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х. Ганбаатар нар үг хэллээ.
 
              Өдөрлөгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 32 аж ахуйн нэгж байгууллага оролцож, 591нээлттэй ажлын байранд иргэдийг сонгон шалгаруулах АЖЛЫН ШУУД ЯРИЛЦЛАГА хийлээ. АЖЛЫН ШУУД ЯРИЛЦЛАГЫН ҮР ДҮНД ажил хайгч 91 иргэн оролцож, үүнээс 46 иргэн ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨРТ хамрагдлаа.
 
              Ажилгүй иргэд, залуучууд ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨРТ хамрагдсанаар ажлын байранд шаардлагатай ур чадварыг эзэмшиж хөдөлмөрт бэлтгэгдэн тогтвортой хөдөлмөр эрхлэх, нөгөө талаас ажил олгогчид өөрийн ажлын байранд тохирох ур чадвар бүхий ажиллах хүчнийг бэлтгэж авах нөхцөл боломж бүрдэж байна.