Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
МАОЭНХолбоо, Баян-Өлгий аймгийн ХХҮГ болон Баян-Өлгий аймгийн АОЭХолбоо хоорондын хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үзэглэлээ.

МАОЭНХолбоо, Баян-Өлгий аймгийн ХХҮГ болон Баян-Өлгий аймгийн АОЭХолбоо хоорондын хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үзэглэлээ.

2022/05/02
МАОЭНХолбоо, Баян-Өлгий аймгийн ХХҮГ болон Баян-Өлгий аймгийн АОЭХолбоо хоорондын хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үзэглэлээ.
 
Гэрээний зорилго нь талууд Баян-Өлгий аймаг дээр хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд зуучлах, ААНБ-ууд болон бичил бизнес, ЖДҮ эрхлэгчдэд аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах, ААНБ-уудад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ХАБЭА-н төрөлжсөн сургалт зохион байгуулах, мөн Баян-Өлгий аймагт ХАБЭА жишиг төв байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцлоо. Уг хамтран ажиллах гэрээ нь 2 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Хамтран ажиллах гэрээнд МАОЭНХолбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал Х. Ганбаатар, Баян-өлгий аймгийн ХХҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А. Галия нар гарын үсэг зурж баталгаажууллаа.