Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
"Хүүхдэд ээлтэй Монгол" хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

"Хүүхдэд ээлтэй Монгол" хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2022/06/03
Улсын Их Хурлын гишүүн Б. Баярсайханы санаачлагаар "Хүүхдэд ээлтэй Монгол" хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 
Чуулганд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн гишүүд, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хүүхдийн элч, эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж, байгууллагын 650 гаруй төлөөлөл хамрагдсан болно.
 
Уг чуулганд "Ажлын байран дээр хөдөлмөрийн уян хатан нөхцлийг бүрдүүлэх замаар хүүхдийн эрхийг дэмжих нь" сэдэвт илтгэл тавьж оролцлоо.
 
Мөн чуулганаар Хүүхдийн эрхийн конвенцийн "Хүүхдийн дээд эрх ашгийг хангах" үндсэн зарчимд тулгуурлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт "Хүүхэд хамгааллын бодлого"-ыг хэрэгжүүлж ажиллахыг хувийн хэвшлийнхэн, ажил олгогч, эздэд уриаллаа.