Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангаж оролцоог нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо сэдэвт хэлэлцүүлгийг ХНХЯ, МАОЭНХ болон Монголын ахмадын холбоо хамтран зохион байгууллаа

2022/12/12
2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ХНХЯ-ны 10 давхрын хурлын зааланд “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангаж оролцоог нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг ХНХЯ, МАОЭНХ болон Монголын ахмадын холбоо хамтран зохион байгууллаа.
 
Уг хэлэлцүүлэгт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл болсон нийт 60 гаруй хүн оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл сонсож, асуулт асууж, хариулт авч, санал бодлоо солилцлоо.