Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЕНЕЖМЕНТ, АЖЛЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЕНЕЖМЕНТ, АЖЛЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР

2020/09/16

Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, ажлын орчныг сайжруулах хөтөлбөр" сургалтанд урьж байна.

Сургалт болох хугацаа:

2020 оны 12 дугаар сарын 03-аас 2021 оны 03 дугаар сарын 09 хүртэл

(Семинарын хугацаанд хорин хоёр онлайн лекц явуулна)

Сургалтанд хамрагдах хүний тоо:  21 /олон орны төлөөлөл хамрагдана/.

Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Фижи, Гана, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Турк, Вьетнам

Сургалт явагдах хэл: Англи хэл ба Японоос Англи хэл дээр орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх ёстой.  

Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр. Иймээс сургалтанд хамрагдах хүсэлтэй оролцогчид МАОЭНХ-нд сургалтанд хамрагдах материалуудаа 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 12.00 цаг гэхэд ирүүлсэн байх шаардлагатай болно.

Сургалтын зорилго: Семинарт оролцогчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА) -н менежментийн чиг хандлагыг ойлгох, шилдэг туршлагыг сонсох, өөрийн компаниудын ХАБЭА-н системтэй Японы компаниудын системийг харьцуулах, харилцан ойлголцох, арга зүйг ашиглан ХАБЭА-н менежменттэй холбоотой асуудлуудынхаа шийдлийг олох, ХАБЭА-н менежментийн системийг оновчтой болгоход ажил олгогч ба ажилчдын хамтын ажиллагаа чухал болох талаар ойлголт, хандлага нь дээшлэх болно.

Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч:

Компанийн ХАБЭА-н асуудал хариуцдаг газрын удирдлагууд болон ажилтнууд, ХАБЭА-н менежментийн чиглэлээрх мэдлэгийг өөрийн улс оронд түгээхэд гол үүрэг гүйцэтгэхийг хүсдэг хүмүүс.

Сургалтын төлбөр: 100 ам.доллар

Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу. Утасны дугаар 94091854.