Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
"Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хөтөлбөрийн талаар мэдээлэл тавьлаа

"Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хөтөлбөрийн талаар мэдээлэл тавьлаа

2022/04/11

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ОУХБ-тай хамтран "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан хөтөлбөрийн хүрээнд "Малчин-ажил олгогчийг чадавхжуулах" сургалтын 3 модульт хөтөлбөрийг боловсруулан гаргасан билээ.

Уг сургалтын хөтөлбөрийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр малчин-ажил олгогчийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах чиглүүлэгч нарыг бэлтгэх сургалтыг онлайнаар зохион байгуулж, сургалтанд 21 аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн, гүйцэтгэх захирал, менежер нарыг хамруулан чиглүүлэгчээр бэлтгэлээ.
 
Сургалтыг нээж төслийн зохицуулагч П. Лхам үг хэлж, "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан хөтөлбөрийн талаар мэдээлэл тавьлаа.
 
Мөн МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, Сургалт, хөгжлийн газрын дарга Б.Долоонжин нар 3 модулийн хүрээнд хичээлийг заалаа.
 
Бэлтгэгдсэн чиглүүлэгч нараар дамжуулан бид 21 аймаг, 330 сумын мянгат малчдад ажил олгогч болгох ур чадварыг олгох, чадавхжуулах, тэдэнд мэдээлэл өгөх зорилготой сургалтуудыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.