Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ХБНГУ-д зохион байгуулагддаг \"Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан Сургалт\" xөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэлээ

ХБНГУ-д зохион байгуулагддаг \"Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан Сургалт\" xөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэлээ

2019/09/05

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний яам, Монгол улсын ГХЯ хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр орны хувийн хэвшил дэх ААН, ЖДҮ, компаниудын үйл ажиллагаа, хөгжлийг дэмжих бодлогоор бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулж Герман улсад "Олон Улсын Түвшний Мэргэшсэн Менежер Бэлтгэх Чадамжид Суурилсан Сургалт" хөтөлбөрт ХБНГУ-ын засгийн газрын тэтгэлгээр хамруулдаг билээ.

Энэхүү бизнесийн сургалт, хөтөлбөр Монгол улсад 2009 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 400 гаран компанийн удирдах түвшний менежерүүд хамрагдаад байна. Сургалт, хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг холбогдох талууд хамтран амжилттай зохион байгууллаа.