Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ИРЭЭДҮЙН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭГДЭЖ, БОЛОМЖИЙН ЭРЭЛД ГАРЧ БАЙНА

ИРЭЭДҮЙН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭГДЭЖ, БОЛОМЖИЙН ЭРЭЛД ГАРЧ БАЙНА

2019/12/26

ИРЭЭДҮЙН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭЖ, БОЛОМЖИЙН ЭРЭЛД ГАРЧ БАЙНА

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сонгон суралцаж буй ирээдүйн эдийн засгийн хөдөлгөх хүч, мэргэжилтэй ажилтнуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, аж үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгуулж байна. МБСБ-ын суралцагчид үйлдвэртэй танилцаж өөрсдийн мэргэжлийн ажил дээрх бодит ойлголтыг авахын зэрэгцээ хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзаж, чөлөөт яриа өрнүүлэн, өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авах бололцоогоор хангагдаж байна. Ирээдүйн ажлын байрныхаа талаарх ойлголттой болж, хөдөлмөрт бэлтгэн, боломжийг эрэлхийлэх уг үйл ажиллагааг "Боломжийн эрэлд" гэж нэрлээд байгаа юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон GIZ-ийн "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төсөлтэй хамтран Техникийн технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж болон Барилгын политехник коллежийн 60 хүүхдийг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын хөгжил, цэцэглэлд хувь нэмрээ оруулж байгаа томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудаар танилцах аялал зохион байгуулах үйл ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дуусгалаа. Мөн хөдөлмөрт бэлтгэх танхимын сургалтаар дамжуулан суралцагсад хэрхэн ажлын байрны мэдээллийг хайх, ажилд ороход бичиг баримт бүрдүүлэх, ажилд орох бэлтгэлээ хэрхэн хангах болон ажил эрхлэх нөхцөл, боломжийг тогтоох зэрэг мэдээллийг авч байгаагаараа онцлог юм.

Боломжийн Эрэлд хөтөлбөрийг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо зохион байгуулж Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл дэмжин ажиллаж байна.

Орхон аймагт дараах аж ахуйн нэгж, байгууллагуудаар орж, үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага судлах аялалыг зохион байгууллаа. Үүнд:

- "Чинжүү" ХХК - барилга
- "Эстрой Инвест" ХХК - барилга
- "Баян марат" ХХК - барилга
- "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК - уул уурхай
- "Эрдэнэт хивс" ХХК - хөнгөн үйлдвэр
- "Эрдэнэт тех" ХХК - хөнгөн үйлдвэр
- "Эрдэнэт кашемир" ХХК - хөнгөн үйлдвэр