Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ГАДААД УЛСАД УР ЧАДВАР ЭЗЭМШСЭН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖЬЕ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ГАДААД УЛСАД УР ЧАДВАР ЭЗЭМШСЭН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖЬЕ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2020/01/14

ГАДААД УЛСАД УР ЧАДВАР ЭЗЭМШСЭН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖЬЕ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

2020 оны 1 дүгээр сарын 10-нд Монгол Улсын Их сургуулийн номын сангийн хурлын танхимд “Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт хөдөлмөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр амжилттай ажиллаж, нутаг буцаж ирсэн иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлэгт БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр илгээх үйл ажиллагааны тухай; Залуучуудын хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн байдал; Гадаадаас ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх тухай Европын холбоо, Латви улсын туршлага; Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх, үнэлгээг баталгаажуулах гэх зэрэг үндсэн 4 чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.