Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙН ТАЛААРХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАНД МАОЭНХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД САНАЛАА ХЭЛЛЭЭ

ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙН ТАЛААРХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАНД МАОЭНХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД САНАЛАА ХЭЛЛЭЭ

2020/01/15

          Төрийн албаны тухай хуульд төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналт тавих чиг үүрэг бүхий Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулж ажиллуулахаар заасан бөгөөд Төрийн албаны зөвлөл энэхүү заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм”-ийн төслийг боловсруулж түүнийг хэлэлцүүлж санал авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж байгаа юм.

         Энэхүү ажлын хүрээнд дүрмийн төсөлд тусгагдсан байгууллагуудын удирдлагыг Төрийн албаны зөвлөл урьж уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудын удирдлагуудтай санал солилцон зөвлөлдлөө. Уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд төрийн албаны чанар хүртээмж үр нөлөөг сайжруулах чиглэлээр Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах чиглэлээ ярилцлаа.