Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨХ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ 2020 уулзалт амжилттай болж өндөрлөлөө

ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨХ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ 2020 уулзалт амжилттай болж өндөрлөлөө

2020/01/15

           МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан “Зохистой хөдөлмөрийн төлөөх нийгмийн түншлэл 2020” сэдэвт уулзалт ярилцлага өнөөдөр буюу 1 дүгээр сарын 15-нд МҮЭ-ийн холбооны хурлын танхимд боллоо.
Энэхүү уулзалтаар 2020 онд хамтран явуулах үйл ажиллагааны талаар талууд харилцан санал бодол, мэдээлэл солилцох, шинэ оны хамтын ажиллагааны чиглэлээ тогтоох зорилготой байв.


         Уулзалтын эхэнд Монгол улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, одоо шинэчлэгдэх хуулиудад талууд хамтран ажиллах шаардлагатай байгааг дурьдаад Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хамтарч хийхээр төлөвлөсөн олон ажлыг идэвх зүтгэлтэй гүйцэлдүүлэх байх гэдэгт итгэж байгаа. Мөн сонгуулийн өмнө Улс төрийн намуудад өгдөг “Иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг гардуулахдаа баялаг бүтээгчдийн саналыг тусгах зорилготой уулзаж байна хэмээн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар илэрхийллээ.


       Энэ үеэр талууд ХНЗ-ийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрийн хүрээнд талууд хамтарч ажиллах чиглэлүүд, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар /Эвлэлдэн нэгдэх/, 98 дугаар конвенц /Хамтын гэрээ хэлэлцээр/-ийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Хөдөлмөрийн ирээдүйн тухай ОУХБ-ын Зууны тунхаг бичиг, Түншлэгч талуудаас Засгийн газартай хамтран ажиллах зарим арга хэмжээний талаар ярилцлаа.