Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Удирдах ажилтнуудад зориулсан хүний нөөцийн бодлого ба хөдөлмөрийн харилцаа сэдэвт сургалт

Удирдах ажилтнуудад зориулсан хүний нөөцийн бодлого ба хөдөлмөрийн харилцаа сэдэвт сургалт

2020/07/20

Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Удирдах ажилтнуудад зориулсан хүний нөөцийн бодлого ба хөдөлмөрийн харилцаа” сургалтанд урьж байна.

Сургалт болох хугацаа:

Сургалтыг онлайнаар зохион байгуулах тохиолдолд: 10 дугаар сарын 5, 6, 19, 20 ба 11 дүгээр сарын 4, 6 –ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Япон улсад зохион байгуулах тохиолдолд: 11 дүгээр сарын 24-өөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөн ажиллаж байна (Японд 11 дүгээр сарын 23-нд очоод 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол руу буцна).

Сургалтанд хамрагдах хүний тоо:   17

Сургалтанд хамрагдах орнууд: Камбодж, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Турк, Вьетнам

Сургалт явагдах хэл: Англи хэл ба Японоос Англи хэл дээр орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх ёстой.  

Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа: 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр. Иймээс сургалтанд хамрагдах хүсэлтэй оролцогчид МАОЭНХ-нд сургалтанд хамрагдах материалуудаа 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн дотор хүргүүлэх болно.

Сургалтын зорилго: Энэхүү семинарт оролцогчид Японы хөдөлмөрийн харилцаа (IR) ба хүний нөөцийн менежментийн туршлагыг өөрсдийн системтэй харьцуулан судалж, тулгамдаж буй асуудлаа гүйцэтгэх удирдлагын үүднээс авч үзэх, оновчтой ашиглах чадварыг эзэмших зорилготой юм.

Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч: Ажил олгогч эздийн байгууллагын удирдах түвшний менежерүүд болон гишүүн аж ахуйн нэгж, байгууллагуудын хүний нөөцийн менежер болон хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдана.

Сургалтын төлбөр: 

Япон улсад очиж суралцах - 1000 ам.доллар

Онлайнаар суралцах - 500 ам.доллар

Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл татаж авах

Сургалтын өргөдлийн маягт татаж авах

Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу.

Утасны дугаар: 94091854.