Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдагчид болон өмнө нь амжилттай оролцож байсан хүмүүсийг урих хөтөлбөр

Аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдагчид болон өмнө нь амжилттай оролцож байсан хүмүүсийг урих хөтөлбөр

2020/09/11

Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдагчид болон өмнө нь амжилттай оролцож байсан хүмүүсийг урих хөтөлбөр” сургалтанд урьж байна.

Сургалт болох хугацаа:

Сургалтыг онлайнаар 11 дүгээр сарын 12-оос 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулна.

Сургалтанд хамрагдах хүний тоо:   19 /олон орны төлөөлөл хамрагдана/

Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Турк, Вьетнам

Сургалт явагдах хэл: Англи хэл ба Японоос Англи хэл дээр орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх ёстой.  

Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр. Иймээс сургалтанд хамрагдах хүсэлтэй оролцогчид МАОЭНХ-нд сургалтанд хамрагдах материалуудаа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12.00 цаг гэхэд ирүүлсэн байх шаардлагатай болно.

Сургалтын зорилго: Энэхүү сургалтанд өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдагчид, NICC-ийн богино хугацааны урилгын хөтөлбөрт хамрагдсан болон Япон дахь AOTS / HIDA Ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж байсан хүмүүс оролцоно. Уг онлайн сургалтаар өөрийн орны болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн харилцаа болон эдийн засгийн талаархи сүүлийн үеийн мэдээллийг Японы бизнес эрхлэгчидтэй хуваалцаж, хөдөлмөрийн харилцаа болон хүний нөөцийн бодлогын талаархи Япон улсын сүүлийн үеийн туршлага, ойлголтыг гүнзгийрүүлэн үзэх болно.  

Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч:

(1) Аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн харилцааны асуудалтай холбогдсон үйл ажиллагаанд оролцож, улс орныхоо хөдөлмөрийн харилцааны асуудлаар илтгэл тавих боломжтой удирдагчид (менежерүүд эсвэл мэргэжилтнүүд).

(2) NICC-ийн богино хугацааны урилгын хөтөлбөр, Япон дахь AOTS / HIDA Ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж байсан хүмүүс

Сургалтын төлбөр: 100 ам.доллар

Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу. Утасны дугаар 94091854.

 

Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдөл татаж авах