Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Менежментийн сургалтын хөтөлбөр (MTP)

Менежментийн сургалтын хөтөлбөр (MTP)

2020/09/11

Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг "Менежментийн сургалтын хөтөлбөр (MTP)" сургалтанд урьж байна.

Сургалт болох хугацаа:

- Эхний хагас (Онлайн): 2020 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 9 хүртэл

- Хоёрдугаар хагас (Онлайн): 2021 оны 2 дугаар сарын 1-ээс 2 дугаар сарын 9 хүртэл

Сургалтанд хамрагдах хүний тоо:   19 /олон орны төлөөлөл хамрагдана/.

Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Турк, Вьетнам

Сургалт явагдах хэл: Англи хэл ба Японоос Англи хэл дээр орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх ёстой.  

Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр. Иймээс сургалтанд хамрагдах хүсэлтэй оролцогчид МАОЭНХ-нд сургалтанд хамрагдах материалуудаа 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 12.00 цаг гэхэд ирүүлсэн байх шаардлагатай болно.

Сургалтын зорилго: “Менежментийн сургалтын хөтөлбөр (MTP)” нь Японы үйлдвэрлэлийн сургалтын нийгэмлэг (JITA) -ээс явуулдаг сургалтын хөтөлбөр юм. Энэ нь аль ч түвшний "Менежерүүд" шаардлагатай "менежментийн үндсийг" сурах системчилсэн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт оролцогчид “Менежментийн сургалтын хөтөлбөр” -ийг бүхэлд нь сурч, Менежментийн сургалтын хөтөлбөрийн дагуу багшаар ажиллах ур чадвар эзэмших болно. Хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа оролцогчид Менежментийн сургалтын хөтөлбөрийн багшаар албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн байх бөгөөд олон нийтийн ашиг сонирхлын үүднээс өөрийн компани / байгууллагадаа зааварчилгаа өгөх эрхтэй болно.

Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч:

(1) Ажил олгогч, эздийн байгууллагуудын гишүүн компаниуд эсвэл аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн харилцаа / эсвэл Хүний нөөцийн менежментийн чиглэлээр ажилладаг, доод албан тушаалтнуудад хяналт тавьж зааварчилгаа өгдөг дунд шатны менежерүүд.

(2) Ажил олгогч, эздийн байгууллагуудын гишүүн компаниуд эсвэл аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн харилцаа / эсвэл Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг албан тушаалтан / сургагч багш нар.

Сургалтын төлбөр: 500 ам.доллар

Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу. Утасны дугаар 94091854.

Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдөл татаж авах