Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ажилтнуудын 2020 оны ажлын тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ажилтнуудын 2020 оны ажлын тайлангийн хурлыг зохион байгууллаа.

2021/01/15

    Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ажилтнуудын 2020 оны ажлын тайлангийн хурлыг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 09.30 – 11.00 цагийн хооронд тус Холбооны хурлын танхимд зохион байгууллаа.

    Уг хурлаар бүх ажилтнууд 2020 онд хийсэн ажлынхаа тайланг тавьж, төлөвлөөд хийгдэж амжаагүй зүйлүүдээ ямар шалтгаанаар хийж чадаагүй эсэх, юун дээр алдсан талаараа ярилцаж, бусдынхаа асуултанд хариулт өгч өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж ярилцлаа.

    Мөн ирэх оны ажлын төлөвлөгөөгөө гаргахдаа юун дээр анхаарч ажлаа төлөвлөх ёстой талаараа ярилцлаа. Ингээд 2021 оны ажлын төлөвлөгөөг эрх долоо хоногт хэлэлцэн ярилцаж, ажлын төлөвлөгөөгөө гүйцэтгэх захирлаар батлуулан ажиллахаар боллоо.