Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоо сэдэвт сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд онлайнаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө

Гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоо сэдэвт сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд онлайнаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө

2021/03/23

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь Японы AOTS байгууллагатай хамтран “Гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоо” сэдэвт сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд онлайнаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Сургалтыг Японы Prime Consultant ХХК-ний ерөнхийлөгч ноён KIKUYA Hiroyuki заалаа.

Уг сургалтын зорилго нь зохион байгуулахдаа хувийн хэвшлийг гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоонд шилжихэд нь дэмжлэг үзүүлж, тэдэнд хөдөлмөрийн бүтээмжид тулгуурлан цалин хөлсийг хэрхэн тооцож олгох чиглэлээрх Япон улсын туршлагыг солилцож, өөрийн байгууллагууд дээр хэрхэн цалин хөлсийг тооцож олгох талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн. Сургалтанд 22 аж ахуйн нэгж, байгууллага, ХНХЯ-ны төлөөлөл нийт 53 хүн хамрагдсан болно