Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Бизнес эрхлэе (IN Business) хөтөлбөр

Бизнес эрхлэе (IN Business) хөтөлбөр

2021/06/01
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран жижиг, дунд үйлдвэр болон албан бус салбар, бичил бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, бизнесээ өргөжүүлэх, бизнесийнхээ үйл ажиллагааг тогтвортой явуулах, санхүүгийн хүртээмжийг сайжруулах зорилготой “Бизнес эрхлэе” (IN Business) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийг бодлого боловсруулагчид болон төрийн байгуулагуудад танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 5 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уулзалтанд оролцогч талууд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнес эрхлэе” (IN Business) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж улсын хэмжээнд бодлого боловсруулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын хамтын ажиллагааны үр дүнд ЖДҮ-ийг хөгжүүлэх байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийнхнийг хамарсан бичил болон жижиг бизнесийн чадавхийг бэхжүүлэх, санхүүгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.