Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Удирдах ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа ба хүний нөөцийн менежмент" сэдэвт сургалтанд урьж байна

Удирдах ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа ба хүний нөөцийн менежмент" сэдэвт сургалтанд урьж байна

2021/08/04

Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг "Удирдах ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа ба хүний нөөцийн менежмент" сэдэвт сургалтанд урьж байна.

Сургалт болох хугацаа:

2021 оны 10 дугаар сарын 12-оос 12 дугаар сарын 17 хүртэл

Сургалтанд хамрагдах хүний тоо:   21 /олон орны төлөөлөл хамрагдана/.

Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Фижи, Гана, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Турк, Вьетнам

Сургалт явагдах хэл: Англи хэлээр явагдана. Мөн Японоос Англи хэл дээр орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх хэрэгтэй.  

Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр. Иймээс сургалтанд хамрагдах хүсэлтэй оролцогчид МАОЭНХ-нд сургалтанд хамрагдах материалуудаа 2021 оны 09 дугаар сарын 02-ны өдөр 17.00 цаг гэхэд ирүүлсэн байх шаардлагатай болно.

Сургалтын зорилго: Энэхүү семинар нь Японы хөдөлмөрийн харилцаа, хүний ​​нөөцийн менежментийн практикийг өөрийн орны системтэй харьцуулж ойлгох, гүйцэтгэх удирдлагын үүднээс тулгарч буй асуудлуудын шийдлийг олох, компанийн хүний ​​нөөцийн төлөвлөлтийг оновчтой болгох чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч:

Ажил олгогч эздийн байгууллагуудын удирдах түвшний албан тушаалтнууд, эсвэл аж ахуйн нэгж, байгууллагуудын ахлах менежерүүд, хөдөлмөрийн харилцаа болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдана.

Сургалтын төлбөр: 250,000 төгрөг

Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу. Утасны дугаар 94091854.