Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажил олгогч, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог идэвхижүүлэх нь сэдэвт семинарыг Говь-Сүмбэр аймагт зохион байгууллаа

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажил олгогч, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог идэвхижүүлэх нь сэдэвт семинарыг Говь-Сүмбэр аймагт зохион байгууллаа

2021/09/27
 
 
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-тэй хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажил олгогч, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог идэвхижүүлэх нь” сэдэвт семинарыг Говь-Сүмбэр аймагт 2021 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн гишүүд, аймгийн ХХҮГ, хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжилтэн болон ажил олгогчийн төлөөллийг хамруулан хөдөлмөр, хамгааллын дэглэмийг баримтлан амжилттай зохион байгууллаа.
 
Уг семинарын зорилго нь орон нутгийн түвшинд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэмэгдүүлэхэд ажил олгогч, эздийг татан оролцуулах, тэдэнд ШХА-ийн ЗХЭДТ-ийн шугамаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутагт хийж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөх явдал байлаа.