Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
МАОЭНХ, МҮХАҮТ хамтран "Хөдөлмөрийн тухай хууль" /шинэчилсэн найруулга/-ийг 300 гаран аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдэд танилцууллаа

МАОЭНХ, МҮХАҮТ хамтран "Хөдөлмөрийн тухай хууль" /шинэчилсэн найруулга/-ийг 300 гаран аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдэд танилцууллаа

2021/10/22
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр "Хөдөлмөрийн тухай хууль" /шинэчилсэн найруулга/-ийг 300 гаран аж ахуйн нэгж, байгууллагуудын захирал, хүний нөөцийн ажилтнууд болон хуулийн хэлтсийн ажилтнуудад танилцуулах хэлэлцүүлгийг онлайн болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа.
 
Уг уулзалтанд УИХ-ын гишүүн, "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулан гаргах ажлын хэсгийн ахлагч Ц. Мөнх-Оргил оролцож "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн зүйл заалт болгон дээр тайлбар өгч, оролцогчдын асуултанд хариулсан үр дүнтэй уулзалт боллоо.