Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Малчин-ажил олгогчийг чадавхжуулах төслийн хүрээнд боловсруулан гаргасан баримт бичгүүдийг хэлэлцүүлэн санал авах уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Малчин-ажил олгогчийг чадавхжуулах төслийн хүрээнд боловсруулан гаргасан баримт бичгүүдийг хэлэлцүүлэн санал авах уулзалтыг амжилттай зохион байгууллаа

2022/05/06
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь НҮБ-ын "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй малчин-ажил олгогчийг чадавхжуулах төслийн хүрээнд боловсруулан гаргасан баримт бичгүүдийг хэлэлцүүлэн санал авах уулзалтыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд онлайн, танхим хосолсон хэлбэрээр Блю Скай зочид буудлын ТОПАЗ танхимд зохион байгууллаа.
Уулзалтыг нээж МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х. Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х. Буянжаргал болон ОУХБ-ын төслийн зохицуулагч П. Лхам нар үг хэллээ.
Уулзалтанд 21 аймгийн АОЭХ-ны төлөөлөл, малчин-ажил олгогч нар, МҮЭХ, ХНХЯ, Монголын хөдөө аж ахуй, хоршоологчдын үндэсний холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Малчин ТВ, ОУХБ-ын төлөөлөл нийт 40 гаруй хүмүүс оролцож санал бодлоо хуваалцлаа.
Бид уулзалтанд боловсруулан гаргасан доорх бичиг баримтуудыг танилцуулж, оролцогчдын саналыг сонсож, уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Үүнд:
1. Малчин-ажил олгогчдоос авсан нөхцөл байдал тодорхойлох судалгааны ажлын товч тайлан
2. Малчин-ажил олгогчдыг чадавхжуулах чиглэлээр МАОЭНХ-ны баримтлах стратеги төлөвлөгөөний төсөл
3. Малчин-ажил олгогчдод Хөдөлмөрийн тухай хууль, нийгмийн хамгаалал, ХАБЭА, нэмүү өртгийн сүлжээгээр дамжуулан орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ойлголт өгөх сургалтын модуль болон гарын авлагын төсөл
Бид оролцогчдоос гарсан саналыг бичиг баримтууд дээрээ тусган эцэслэж, хэвлээд 21 аймаг руу түгээн дэлгэрүүлэх, малчин-ажил олгогчдыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах ажлаа эхлүүлэхээр боллоо.