Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ТХЗ-уудын төсвийг уялдуулах (00114119) нь” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дээр Дадлагажигч хөтөлбөрийг зохион байгууллаа.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ТХЗ-уудын төсвийг уялдуулах (00114119) нь” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дээр Дадлагажигч хөтөлбөрийг зохион байгууллаа.

2022/06/03
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ТХЗ-уудын төсвийг уялдуулах (00114119) нь” төслийн хүрээнд Дадлагажигч хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
 
Уг ажлын хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дээр 30 гаруй ажил хайж байгаа иргэдийг Ажлын байранд сургаад, цаашид үндсэн ажилтнаа болгох сонирхолтой, бидэнд ажлын байрны мэдээллээ ирүүлсэн 14 ААНБ-уудын хүний нөөцийн менежерүүдтэй уулзуулж, эдгээр ажил хайж буй иргэдээс 21 хүнийг ажлын байран дээр дадлага хийх гэрээ байгуулан ажиллуулахаар боллоо. Эдгээр хүмүүсийг дадлагын хугацаанд амжилттай ажиллавал шууд үндсэн ажилтнаар авахаар гэрээнүүд байгуулагдсан болно.