Хөдөлмөрийн харилцаа ба хүний нөөцийн менежментийн хөтөлбөр
Эхлэх хугацаа: 2020-10-01 |
Дуусах хугацаа: 2020-10-28 |
|
|
Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Хөдөлмөрийн харилцаа ба хүний нөөцийн менежментийн хөтөлбөр [ERHR2] сургалтанд урьж байна.
Сургалт болох хугацаа:
2020 оны 12 дугаар сарын 17-аас 2021 оны 02 дугаар сарын 26 хүртэл
(Семинарын хугацаанд 18 онлайн лекц явуулна)
Сургалтанд хамрагдах хүний тоо: 21 /олон орны төлөөлөл хамрагдана/.
Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Фижи, Гана, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Турк, Вьетнам
Сургалт явагдах хэл: Англи хэл ба Японоос Англи хэл дээр орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх ёстой.
Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр. Иймээс сургалтанд хамрагдах хүсэлтэй оролцогчид МАОЭНХ-нд сургалтанд хамрагдах материалуудаа 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12.00 цаг гэхэд ирүүлсэн байх шаардлагатай болно.
Сургалтын зорилго: Энэхүү сургалтын зорилго нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хоорондын итгэлцлийн харилцааг бэхжүүлэхэд үндэслэсэн Хөдөлмөрийн харилцаа ба Хүний нөөцийн менежментийн үндсэн ойлголтуудыг тайлбарласан лекцүүдээр дамжуулан Японы хөдөлмөрийн харилцааны нөхцөл байдал, Японы хөдөлмөрийн харилцаа болон хүний нөөцийн менежментийн практик үйл ажиллагааны талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх зорилготой юм.
Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч:
Өөрийн компани / байгууллагадаа хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн чиглэлээр ажилладаг хүмүүс ба / эсвэл хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн чиглэлээр мэдлэгийг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэхийг хүсдэг хүний нөөцийн менежер / Хүний нөөцийн хэлтсийн дунд шатны менежерүүд эсвэл мэргэжилтнүүд.
Сургалтын төлбөр: 100 ам.доллар
Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу. Утасны дугаар 94091854.