Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, ажлын орчныг сайжруулах хөтөлбөр
Эхлэх хугацаа: 2020-10-01 |
Дуусах хугацаа: 2020-10-14 |
|
|
Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг \"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, ажлын орчныг сайжруулах хөтөлбөр\" сургалтанд урьж байна.
Сургалт болох хугацаа:
2020 оны 12 дугаар сарын 03-аас 2021 оны 03 дугаар сарын 09 хүртэл
(Семинарын хугацаанд хорин хоёр онлайн лекц явуулна)
Сургалтанд хамрагдах хүний тоо: 21 /олон орны төлөөлөл хамрагдана/.
Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Фижи, Гана, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Турк, Вьетнам
Сургалт явагдах хэл: Англи хэл ба Японоос Англи хэл дээр орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх ёстой.
Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр. Иймээс сургалтанд хамрагдах хүсэлтэй оролцогчид МАОЭНХ-нд сургалтанд хамрагдах материалуудаа 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 12.00 цаг гэхэд ирүүлсэн байх шаардлагатай болно.
Сургалтын зорилго: Семинарт оролцогчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА) -н менежментийн чиг хандлагыг ойлгох, шилдэг туршлагыг сонсох, өөрийн компаниудын ХАБЭА-н системтэй Японы компаниудын системийг харьцуулах, харилцан ойлголцох, арга зүйг ашиглан ХАБЭА-н менежменттэй холбоотой асуудлуудынхаа шийдлийг олох, ХАБЭА-н менежментийн системийг оновчтой болгоход ажил олгогч ба ажилчдын хамтын ажиллагаа чухал болох талаар ойлголт, хандлага нь дээшлэх болно.
Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч:
Компанийн ХАБЭА-н асуудал хариуцдаг газрын удирдлагууд болон ажилтнууд, ХАБЭА-н менежментийн чиглэлээрх мэдлэгийг өөрийн улс оронд түгээхэд гол үүрэг гүйцэтгэхийг хүсдэг хүмүүс.
Сургалтын төлбөр: 100 ам.доллар
Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу. Утасны дугаар 94091854.