Үйлчилгээ
Гишүүд, дэмжигчдэд үзүүлэх үйлчилгээ
Сургалт
Дотоод сургалт
Гадаад сургалт
GIZ-ийн менежер давтан сургах хөтөлбөр
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
AOTS-ийн хүний нөөцийн менежерүүдэд зориулсан сургалт
Нидерландын Ажил Олгогч Эздийн холбооны шугамаар зохион байгуулдаг сургалтын мэдээлэл
Олон Улсын Ажил Олгогч Эздийн Байгууллагын шцгамаар зохион байгуулдаг сургалтуудын мэдээлэл
Сургалтын модиулууд
Сургалтын жилийн төлөвлөгөөнүүд
Хууль эрх зүйн зөвлөгөө, өмгөөлөл
Зөвлөх үйлчилгээ
Стандарт нэвтрүүлэх
Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015 , MNS ISO 9001:2016/
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007
Нийгмийн хариуцлагын стандарт ISO 26001:2010 /MNS ISO 26001:2010/
Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2009 /MNS ISO 14001:2011/
Судалгаа
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судлагаа
Бусад хийгдсэн судалгаа
Төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд
Тайлан төлөвлөгөө
Тайлан
Төлөвлөгөө
Авилга
Авилгын тухай хууль
Холбогдох дүрэм журам
Зохион байгуулсан арга хэмжээ
ААНБ-ын түвшний авлигаас урдьчилан сэргийлэх менежментийн (удирдлагын) тогтолцооны загвар
Ажлын байранд Авлигаас урьдчилан сэргийлэх талаар баримтлах бодлогын загвар (ААНБ-ын түвшинд)
МАОЭХ - Ажил олгогч эздийн байгууллагын удирдлагын түвшний менежерүүд болон өмнө нь Японы сургалтанд амжилттай оролцож байсан хүмүүст зориулсан сургалт [EREF2]

Ажил олгогч эздийн байгууллагын удирдлагын түвшний менежерүүд болон өмнө нь Японы сургалтанд амжилттай оролцож байсан хүмүүст зориулсан сургалт [EREF2]

Эхлэх хугацаа: 2021-01-08
Дуусах хугацаа: 2021-01-20

Ажил олгогч эздийн байгууллагын удирдлагын түвшний менежерүүд болон

өмнө нь Японы сургалтанд амжилттай оролцож байсан хүмүүст зориулсан сургалт [EREF2]

Японы AOTS байгууллага болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Ажил олгогч эздийн байгууллагын удирдлагын түвшний менежерүүд болон өмнө Япон улсад сургалтанд хамрагдаж байсан хүмүүст зориулсан сургалт (EREF2)” сэдэвт сургалтанд урьж байна.

Сургалт эхлэх хугацаа: 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр

Дуусах хугацаа: 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Сургалт явагдах байршил: Сургалт онлайнаар явагдана.

Сургалтанд хамрагдах хүний тоо: 19

Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Шри-Ланк, Өмнөд Африк, Тайланд, Турк, Вьетнам

Сургалт явагдах хэл: Англи хэл болон Японоос Англи хэл рүү орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх хэрэгтэй.

Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүсийн материалыг Япон улс руу илгээх эцсийн хугацаа: 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Сургалтын зорилго: Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр томоохон маргаантай байгаа орнуудын ажил олгогчдын байгууллагын удирдлагуудад зориулагдсан болно. Уг сургалтанд оролцогчдод хамгийн сүүлийн үеийн Японы хөдөлмөрийн нөхцөл байдлын талаархи ойлголт, Японы бизнес эрхлэгчдийн эдийн засгийн мэдээлэл, энэ чиглэлтийн мэдлэгээ шинэчлэх, гүнзгийрүүлэх мөн Япон дахь хөдөлмөрийн харилцаа (IR) ба хүний нөөцийн менежмент (HRM)-ийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэнэ.

Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч:

(1) Ажил олгогч эздийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож буй удирдлагын түвшний менежерүүд (менежерүүд эсвэл мэргэжилтнүүд), хөдөлмөрийн харилцааны асуудлыг хариуцсан, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр өөрийн улс болон өөрийн компанийн танилцуулга хийх боломжтой байх

(2) NICC богино хугацааны хөтөлбөрт хамрагдагсад, эсвэл AOTS / HIDA –ийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хөдөлмөрийн харилцаа эсвэл хүний нөөцийн сургалтанд хамрагдаж байсан хүмүүс хамрагдана. Мөн хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн асуудлыг хариуцан ажилладаг хүмүүс хамрагдана.

Сургалтын төлбөр: 100 ам.доллар

Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу.

Утасны дугаар 94091854