ААНБ-ЫН УДИРДАХ АЖИЛТАН, МЕНЕЖЕРҮҮДИЙГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР
Эхлэх хугацаа: 2022-05-25 |
Дуусах хугацаа: 2022-07-07 |
|
|
Сургалтын зорилго: Японы үйлдвэрлэлийн сургалтын нийгэмлэгээс (JITA) зохион байгуулж буй Олон улсын "ААНБ-ЫН УДИРДАХ АЖИЛТАН, МЕНЕЖЕРҮҮДИЙГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-ийн Япон улсын туршлагыг Азийн орнууд болон Монголд нэвтрүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго чиглэгдэнэ. Энэхүү хөтөлбөрт оролцогчид ААНБ-ын удирдах ажилтан, менежерүүдийг дадлагажуулах үйл ажиллагааг удирдах, сургагч багш бэлтгэх хүрээнд Японы дадлагажуулагч менежерүүдийн ажилладаг ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой. Хөтөлбөрт хамрагдсан Монголын талын оролцогчдод сургагч багшийн албан ёсны гэрчилгээ олгогдох болно.
Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тул сургалтад хамрагдах хүсэлтэй оролцогчид холбогдох материалуудыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлсэн байх шаардлагатай. Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э. Энхжаргалтай холбогдож авна уу. Утасны дугаар 94091854
Сургалтын материалтай танилцах