АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Монголын Ажил олголч эздийн нэгдсэн холбооны (МАОЭНХ) дүрмийн 2.2 ба 2.3-т заасныг үндэслэн Ажил мэргэжлийн стандарт (АМС) боловсруулах төвийг 2015 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн МАОЭНХ-ын гүйцэтгэх захирлын 02/07 тоот тушаалаар Швейцарийн холбооны улс (ШХУ)-ын “Мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл”-н зөвлөмжөөр үүсгэн байгуулсан юм.
Ажил мэргэжлийн стандарт төвийн үндсэн зорилго нь аж үйлдвэрийн салбарын болон аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлагатай мэргэжлээр “Ажил мэргэжлийн стандарт (Оccupational standard) боловсруулах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулахад мэргэжил-арга зүйн зөвлөмж, удирдлагаар хангах, чадавхийг бий болгох чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна.
Эрхэм зорилго
Монгол улсын ажиллах хүчний нөөцийг АМС-д тулгуурлан сургаж бэлтгэн чадавхижуулахад ААНБ болон МБСБ-д мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлснээр бизнесийн байгуулагууд өндөр ур чадвартай ажиллах хүчнээр хангах, олон улсын хөгжлийн жишигт нийцсэн хувийн хэвшил, сургалтын байгуулагын хамтын ажиллагааны уялдааг хангах, суралцагчид шаардлагатай ур чадвар чадамж эзэмшүүлэх үндэсний ур чадварын тогтолцоо, чанарын баталгаажилтыг хангах үйл явцад хувь нэмрээ оруулахад оршино.
Зорилго
Аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлагатай ур чадвартай ажилтануудыг МБС болон түр сургалтын тогтолцоогоор сургаж бэлтгэх, ажлын байран дээр ажиллаж буй ажилтануудын ур чадварыг үнэлэх, мэргэжлийн ажилтаны чадамжын түвшинг тогтооход удирдамж болгон ААН болон сургалтын байгууллагд мөрдөх ажил мэргэжлийн стандартыг ҮАМАТ-д заагдсан мэргэжилүүдээр боловсруулах ажлыг зохион байгуулж, бүртгэлжүүлэн түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Зорилтууд
Үйл ажиллагааны чиглэл
Зарчим
Ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн менежментийн албаны голлох үйл ажиллгаа нь мэргэжилтэй ажилтныхаа насан туршийн боловсролын хэрэгцээг хангах, ажил мэргэжилдээ хандах хандалга, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, карьерийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн зэргээ ахиулах замаар цалин орлогоо нэмэгдүүлэх, ажлын байрандаа тогтвортой ажиллах боломжийг ажлын байранд хангаж, ажилтан хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, ажилчдынхаа ур чадварыг үнэлэх, дээшлүлэх, мэргэжлийн зэргийн үнэмлэх олгуулах ажлыг тогтмол системтэйгээр зохион байгуулахад чиглэгддэг.
Энэ үйл ажиллагааг зөв төлөвлөж хэвшүүлэх, аж ахуйн нэгждээ нэвтрүүлэх, төлөвшүүлэх, байгуулагын хүний нөөцийн оновчтой бодлогыг дэмжин хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээрх бодит хэрэгцээ, дүн шинжилгээг богино хугацаанд тусган хэрэгжүүлдэг чадавхийг бий болгоход танай байгуулагад туслалцаа дэмжлэг үзүүлэхэд тус төвийн баримтлах бодлого, чиг хандлага, үйл ажиллагаа чиглэгдэж байгаа болно.
Байгууллагын хөгжлийн хүчин зүйлийг хийж бүтээж, эрхэлж буй ажилтайгаа холбогдох мэргэжлийн сайн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшил, чадамжуудыг эзэмшсэн мэргэшсэн мэргэжилтэй ажилтнуудаар хэмжих төдийгүй цаашид өсөн дэвжих өргөжин тэлэх, өрсөлдөх чадвар, бүтээмж, үр ашгийг чинь нь тодорхойлдог.
Ажил мэргэжлийн стандарт төвийн үйл ажиллагааны чиглэл
АМС-т боловсруулахад ОУ-д түгээмэл ашиглаж байгаа “Ажил мэргэжлийн дүн шинжилгээ хийх эксперт”-ын арга болон “Дакум” аргачлалыг ашиглаж байна. Эдгээр аргачлал нь тухайн мэргэжлээр ажиллаж байгаа ажилтны гүйцэтгэх ёстой ажлын үүрэг, ажилбар бүрт шаардлагатай ур чадвар бүхий мэргэшлийн түвшинд чадамжийн зэрэглэлийг харгалзуулсан ажил мэргэжлийн стандартыг боловсруулдаг юм.
Хүний нөөц, ажиллах хүчнийг ажлын байран дээр хөгжүүлэх, мэргэшүүлэх энэхүү тогтолцоог хэрэгжүүлэхэд нарийвчилсан арга технологийг ашиглан боловсруулж хэрэглэхдээ юуны түрүүнд Ажлын байрны, ажил мэргэжлийн дүн шинжилгээ болон “ур чадвартай ажилтаны чадамжид анализ хийх” DACUM аргачлалуудын аль нэгийг сонгон зохион байгуулах учиртай. Тиймээс, уг аргачлалыг эзэмшсэн олон улсын түвшний өндөр зэрэглэлийн гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчид болон манай сургагчдын тусламжтайгаар ажил мэргэжлийн стандарт (АМС) боловсруулах ажлыг гүйцэтгэснээр ажил олгогчийн танд доорх боломжууд бий болно.
Үүнд:
Дээрх үйл ажиллагаа нь ОУ-ын чанарын удирдлага, баталгаажилтын тогтолцоог хангах үйл явцтай нягт уялдаатай байдаг юм.
Иймд аж ахуйн нэгжийн удирдлага та бүхэнд нэн шаардлагатай голлох ажил мэргэжил дээр АМС боловсруулах чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах чиглэлээр холбогдох сургалт ба зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ОУ-ын чанарын баталгаажилтын бодлого, үйл ажиллагаа, менежментийн мэдлэг туршлагыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд туслах, туслалцаа үзүүлэх үндэсний анхны АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ МЭРГЭШСЭН ТӨВ-тэй хамтран ажиллахыг урьж байна.
Ажил мэргэжлийн стандарт боловсруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил
Тус төв нь Швейцарын хөгжлийн агентлагын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд дэмжих төсөл”-н багтай хамтран 2015 онд Монгол улсад хамгийн өндөр эрэлттэй 20 ш ажил мэргэжилийн стандартыг аж ахуйн нэгжийн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж буй мэргэжилтэй ажилтаны ур чадварт анилиз хийх аргаар боловсруулан батлуулсан. Эдгээр АМС нь монгол улсад аж хуйн нэгж байгууллага болон Мэргэжлийн сургалт явуулдаг байгууллагууд, үнэлгээний үйл ажиллагаа, мэргэжилийн зэрэг олгоход мөрдөгдөж байна. Мөн энэхүү АМС-т тусгагдсан мэргжилтэй ажилтанд тавигдах ур чадвараар “Үнэлгээ, мэдээлэлийн төв” мэргэжилийн шалгалт өгөх ажилтан албан хаагчид, МБ-ын болон түр сургалтаар мэргэжил эзэмшсэн төгсөгчдийн чадамжийг үнэлж, аж ахуйн нэгж байгуулагууд мэргэжийин зэрэг олгох үндэн барим бичиг болж байна. (Эдгээр ажил мэргэжлийн стандартыг Засгийн газрын тохируулагч агентлаг-ХХҮЕГ, ХНХ-ны дэргэдэх МБС-ын үнэлгээний төвийн веб сайтаас үзэж, ашиглаж болно).
ХНХЯ-ны захиалгаар тус төв 2017 онд хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй 18 ажмл мэргэжлийн стандартыг мэргэжилийн холбоод, ИТА-нууд, судлаачид, МБС-ын байгууллагын багш, өндөр мэргэжлийн ажилтнуудын оролцоотой боловсруулан батлуулсан байна. (Шинээр боловсруулсан АМС-ын жагсаалтыг хавсралтаас үзэж болохоос гадна манай холбооноос авч ашиглаж болно).
Улаанбаатар Төмөр замын “Олон улсын тээвэр зуучийн төв (ОУТЗТ” –ийн захиалгаарМонголын Ажил олгогч эздийн нэгдсэн Холбоо, түүний дэргэдэх “ Ажил мэргэжлийн стандарт боловсруулах төв) АМСБТ нь ОУТЗТ-ийн ажилтан, албан хаагчдын ажлын байранд дүн шинжилгээ хийхажлыг2018 онд 12 мэргэжлээр АМС, дүн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтыг хийж гүйцэтгэсэн.
Манай төв нь ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлагатай мэргэжлийн ажилтанд шаарлагатай чадамжийн жагсаалтын бүдүүвчийг боловсруулан ур чадварыг мэргэшлийн түвшин бүрт харгалзуулан АМС-г боловсруулж, батлуулах ажлыг мэргэжлийн холбоодтой хамтран аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрийн газрын захиалгаар гүйцэтгэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д “Ажил мэргэжлийн стандартаар хөдөлмөрийн нөхцөл, ажилтны ажлын дадлага, туршлага, мэдлэг, ур чадвар, чадамж, хандлага, мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтооно” гэж заасан.
Олон улсад ажил мэргэжлийн стандарт нь улс орны ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хүлээн зөвшөөрөх гол хэрэгсэл болж байна.
Ажил мэргэжлийн стандарт боловсруулах үйл ажиллагааг төрийн, ААНБ, төрийн бус байгууллага хамтран мэргэжлийн ур чадварын зөвлөл, хороодыг байгуулан үндэсний ажил мэргэжлийн стандартыг боловсруулах, хөгжүүлэх, баталгаажуулж, хэрэгжүүлэх замаар үндэсний мэргэшлийн түвшний тогтолцоог бүрдүүлдэг.
Монгол улсад 2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 17.5. Ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоод хамтран ажил мэргэжлийн стандартыг боловсруулах болсон.
Ажил, мэргэжлийн стандартыг олон улсын “Хөтөлбөр хөгжүүлэх DACUM аргачлал”, “Зааварчилгаа хөгжүүлэх, хөтөлбөрийг загварчлах SCID аргачлал” зэргийг ашиглан боловсруулж байна.
Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төв нь Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 4-р тогтоолоор батлагдсан “Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал, загвар”-н дагуу ажил мэргэжлийн болон чадамжийн стандарт боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Ажил, мэргэжлийн стандартын хэрэглээ: Үүнд:
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтан, мэргэжлийн холбоод, төрийн байгууллага, сургалтын байгууллага, ажил хайгч, иргэн, суралцагч нар нийтлэг сонирхол, шаардлагадаа нийцүүлэн ажил, мэргэжлийн стандартыг дараах байдлаар ашиглах боломжтой.
Үүнд:
Боловсруулсан ажил мэргэжлийн стандарт нь мэргэжлийн ажилтан, техникч, мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн ур чадварын шаардлага, чадамжийн түвшин, ажил үүрэг, ажилбарын гүйцэтгэлийн шалгуур, ажлын байранд сонгон шалгаруулалтын үзүүлэлт, ур чадварын түвшин тогтоож үнэлэх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх болон ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08 шинээр бий болсон ажил мэргэжлийн нэршил, индекс/код болон ажлын байрны зорилго, үүргийг шинэчлэх үндсэн бичиг баримт болж байна.
Ажил, мэргэжлийн стандарт нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль, дүрэм, журам, стандарт, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажилтны эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, хандлагын талаарх мэдээллийг бүрэн агуулсан бөгөөд ҮАМАТ–08 дахь мэргэшлийн ангилал нэршил, индекс/кодыг шинэчлэх үндэслэл болдог.
Түүнчлэн Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн тогтолцоо. 12.1.Багш, ажилтан нь боловсролын хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д заасан ажил мэргэжлийн стандарт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
12.6.Багш бэлтгэх сургалтын хөтөлбөр энэ хуулийн 5.1.4-т заасан зарчимд үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д заасан ажил мэргэжлийн стандартад нийцсэн байна гэж заасны дагуу БШУЯ (хуучин нэрээр) Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захиалгаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш, туслах багш, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, сэтгэл зүйч, хоол зүйчийн ажил мэргэжлийн стандартыг боловсруулагдсан болно.
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ, УР ЧАДВАРЫН ХӨГЖЛИЙН “ХУРЦ” ТӨВ
АЖИЛ МЭРГЭЖИЙН СТАНДАРТ /ЛАВЛАХ/ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ
Сургалт семинарын зорилго:
Аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөцийн ажилтан нарт зориулсан чадамжийн бүдүүвч, зураглал гаргах ДАКУМ болон чадамжийн стандарт шинжилгээ хийх (SCID) аргазүйг ашиглан ажил мэргэжлийн стандарт /лавлах/ боловсруулах чадамж олго х сургалт
Сургалтын чиглэл:
Сургалт зохион байгуулах газар:
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны сургалтын төвд
Сургалтын төрөл
Чадавхижуулах
Сургалтын төлбөр
120,000 (Нэг зуун хорин мянга)
Сургагч багш: