Албадан хөдөлмөр гэж юу вэ?

Албадан хөдөлмөр-ийг өөрийн сонирхлоор бус мөн албадлагаар хийлгэсэн ажил гэж ойлгож болно. Албадан хөдөлмөр нь хүчирхийлэлайлган сүрдүүлэх замаар, эсвэл өриргэний үнэмлэх барьцаалахцагаачлалын албаныханд мэдэгдэнэ гэж сүрдүүлэх гэх мэт илүү далд арга хэрэгслээр албадан ажил хийлгэх нөхцөл байдлыгхэлнэ.

Албадан хөдөлмөрт үл хамаарах хөдөлмөрийн төрлүүдэд: Цэргийн алба хаахиргэний эрх үүргийн дагуу, хорих ангийн хөдөлмөр (тодорхой нөхцөлд), онцгой байдлын үед ажиллах (дайн, гамшиг, гал түймэр, үер, гамшиг, өлсгөлөн, газар хөдлөлт гэх мэт), Бага зэргийн нийтийн аж ахуйд оролцох (нийгмийн дотор).

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Удирдах Зөвлөлөөс санаачилсан Албадан хөдөлмөрийн тухай конвенц (№ 29) нь албадан хөдөлмөрийг албадан болон заавал хийлгэх бүх хөдөлмөрийн хэлбэрийг хориглох замаар “албадан хөдөлмөр гэж хүнийг хүсэл зоригоос нь гадуур торгууль, шийтгэл ноогдуулахаар сүрдүүлэх, хүч хэрэглэх замаар хууль тогтоомж зөрчиж гүйцэтгүүлсэн аливаа ажил үйлчилгээг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг.

Мөн Албадан хөдөлмөрийн тухай конвенцид хүнийг хууль бусаар албадан болон заавал хийлгэх ажлыг эрүүгийн гэмт хэрэг гэж тооцох бөгөөд соёрхон баталсан улсууд хуулиар ногдуулсан холбогдох шийтгэлийг хангалттай, чанд сахихыг баталгаажуулахыг шаарддаг. Дээр дурдсанчлан конвенцид Албадан хөдөлмөрөөс хасагдсан хөдөлмөрийн төрлийг тодорхойлсон.

Албадан Хөдөлмөрийг Монгол улсын 2021 оны Хөдөлмөрийн тухай хуульд хориглоод зогсохгүй албадан хөдөлмөрийн хэлбэрт хамаарах төрлүүд болон үл хамаарах төрлүүдийг тодорхойлж өгсөн байдаг. Албадан хөдөлмөрийгНэгдүгээр бүлгийн 8 дугаар зүйлд дараах маягаар тодорхойлсон байна: “Албадан хөдөлмөрлүүлэх” гэж аливаа торгууль, шийтгэл ногдуулахаар айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг ажил, үйлчилгээ эрхлүүлэхийг ойлгоно.

Хэрвээ хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн, албадан хөдөлмөрлүүлэхэд зуучилсан, зохион байгуулсан хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 13 дүгээр зүйлд заасан заалтуудын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Албадан хөдөлмөрийн тухай дараах тайлбар нь бүрэн эрхт бичвэр биш болно. Энэхүү бичвэрийг ажил олгогчдын сонирхож буй эсвэл эргэлзэж болзошгүй гол асуудлуудад хариулт өгөх зорилготой юм. Ажил олгогчид доорх холбоосуудаас бүрэн эх бичвэрүүдийг уншихыг зөвлөж байна.

Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын Нэгдүгээр бүлгийн 8 дугаар зүйл мөн Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлд ОУХБ-ын 29 дүгээр конвенц-ийн заалтууд бүхэлдээ тусгагдсан болно. Эрүүгийн хуулийн эх бичвэрийг Монгол улсын эрх зүйн нэгдсэн системээс үзнэ үү. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3-т албадан хөдөлмөрт үл хамаарах хөдөлмөрийн төрлүүдийг дурьдсан байна.

Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Олон улсын хөдөлмөрийн стандартуудын эрх бүхий эх бичвэр болон хамгийн сүүлийн үеийн хураангуй мэдээллийг ОУХБ-ын Бизнест зориулсан Олон Улсын Хөдөлмөрийн стандартууд Танд туслая” цэс-нээссонирхоно уу.

Дээрх бичвэрийг 2021 оны 12 сарын 17-нд бичсэн болно. Таныг унших үед бага зэрэг өөрчлөлт, нэмэлтүүд орсон байх магадлалтай. 

МАОЭНХ-ны гишүүнчлэл болон санал болгох үр шимийн талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх гишүүнчлэлийн цэстэй танилцана уу.  

Leave a Reply