Эзэн баян бол Улс баян

Eng

Mon

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ
ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

Холбооны түүхийн товчоон

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоог 1990 оны 9 дүгээр сарын 29-нд сайн дураар эвлэлдэн нэгдсэн анхны хувийн 35 аж ахуйн  нэгж, байгууллагын эзэдэрх ашиг, сонирхолоо хамгаалах, өөрсдийгөө төлөөлүүлэн төр засагтай ажиллах гүүр, дээвэр байгууллага болгон ажиллуулах  зорилгоор “Хувийн Үйлдвэрүүдийн Эздийн Холбоо” нэртэйгээрүүсгэн байгуулж  байсан түүхтэй. Энэ л өдөр тус холбоог хувийн хэвшлийнхэн өлгийдөн авч, анх албан ёсоор бүртгүүлэнулсын бүртгэлийн гэрчилгээг гардан авч байжээ.

Тус холбоо үүсгэн байгуулагдсан 1990 оноос 1998 оны хоорондшинээр бий болсон болон дахин сэргэсэн хувийн хэвшлийг дэмжсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж тэр үеийн төр засгаас үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх шаардлагатай бараа материал(бензин, гурил, мах, давуу, машин, техник, сэлбэг хэрэгсэл, материал гэх мэт)-ыг хуваарилуулан авч гишүүддээ олгох,  эздэд гадаад паспорт олгуулах тодорхойлолт гаргах, банк санхүүгийн байгууллагаас зээл авахад нь батлан даалт гаргах, шүүх цагдаа, прокурорт гишүүдээ төлөөлж өмгөөлөх, гадаадын түнштэй холбоо тогтоож өгөх, Засгийн газраас хувийн хэвшлийг дэмжсэн шийдвэр гаргуулах,  төсөл хөтөлбөр эхлүүлэх, ард иргэдийн хувийн хэвшлийн талаарх ойлголт хандлагыг өөрчлөн эерэг уур амьсгал төлөвшүүлэхэд нөлөөлөх зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж, чухамхүү хувийн хэвшлийн бизнесийн инкубаторын үүргийг гүйцэтгэж ирсэн билээ.

Энэ л үед манай улсад хувийн хэвшил сонгодог утгаараа шинээр бий болж, хувийн хэвшил дахин сэргэж, шилжилтын эхэн үеийн ачааны хүндийг амжилттай  үүрэн гарч, улс орноо хөл дээр нь босгох эхлэлийг тавьж, өргөн хэрэглээний бараа картын системд байсан улс орныг өөрчилж, үйл ажиллагаа нь зогссон үйлдвэрүүдийг ажиллуулан эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь, хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил юм гэдгийг батлан харуулж чадсан нь тэр үеийн хувийн хэвшлийн нийт ажил олгогч эздийн түүхэн гавъяа байсан билээ.  

Чухамхүү энэ л үед манай улсад анхны хувийн хэвшлийн үйлдвэр, уурхай, компани, хоршоо, нөхөрлөл,  банк, телевиз, радио, сонин, театр, харилцаа холбоо, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хөдөө аж ахуйн цогцолбор бий болж, хувийн хэшлийнхэн өөрийн хөрөнгөөр анх байр, байшин, хороолол барьж, зам, гүүр байгуулж,  ажил амьдрал жинхэнэ утгаараа буцлан эрчимжиж, хүн бүр, айл болгон чадах хирээрээ, эрвийж дэрвийхээрээ  зүтгэн улс орны хөгжлийн шинэ үеийг бүтээн байгуулж,  сонгодог хувийн хэвшлийг олон улсын жишгээр дахин сэргээснийг  түүх гэрчилэх бөгөөд энэхүү түүхийг бүтээхэд манай холбооны мянга мянган гишүүд манлайлан оролцож гавъяа байгуулсан гэдгийг тэмдэглэхэд тун таатай байна. 

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо 1998  онд болсон ээлжит II чуулганаараа улс орны хөгжлийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдынхаа зорилтыг тодорхойлохдоо төрийн мэдэлд байсан Худалдаа аж үйлдвэрийн танхим биеэ даан төрөөс хараат бусаар худалдаа дэмжих чиглэлээр ажиллах болсон,  хоршоодын холбоод төрөлжин үйл ажиллагаа нь төлөвшиж байгаа, мэргэжлийн холбоод үүсэн бий болж байгаа зэргийг харгалзан үйл ажиллагаагаа нийгмийн харилцаа, нийгмийн түншлэлийн чиглэлд төвлөрүүлөн ажиллахаар шийдвэрлэж, холбооны нэрийг “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”  болгон өөрчилж, шинэ хөтөлбөр баталсан билээ.  Мөн энэ ондоо Дэлхийн ажил олгогч эздийн байгууллагад Монгол улсыг төлөөлсөн цорын ганц гишүүнээр(энэ байгууллага нь Олон улсын олимпийн хороотой ижил нэг улсаас нэг л байгууллага гишүүнээр элсүүлдэг) элсэхийн сацуу Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай нягт хамтран ажиллах болсон билээ. Дээрх чуулганы шийдвэрийн дагуу тус холбоо үйл ажиллагаагаа 1998-2002 онд нийгмийн түншлэлийн чиглэлд илүү чиглүүлэн мэргэших, 2002-2010 онуудад мэргэшсэн эздийн байгууллага болох зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтоо амжилттай хэрэгжүүлээд байна.

Энэ хугацаанд тус холбоо нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог дээшлүүлэх, ажил олгогч болон эздийн эрх ашгийг хөдөлмөрийн харилцаанд хамгаалах, ижил тэгш оролцоог хангах, хууль эрх орчинг сайжруулах  зорилгоор Монгол улсын Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн оролцоотой гурван талт нийгмийн түншлэлийн харилцааг хэлэлцээр хийх замаар  олон улсын жишигт хүрсэн түвшинд хөгжүүлж ирлээ. Өнгөрсөн энэ цаг хугацаанд үндэсний хэмжээний 9 хэлэлцээр байгуулсан бөгөөд эхэн үедээ хөдөлмөр, нийгмийн харилцааны асуудлуудаар түлхүү зөвшилцдөг байсан сүүлийн жилүүдэд илүү өргөн хүрээнд нийгэм, эдийн засгийн бодлогын шинжтэй асуудлаар гаргах шийдвэрийнталаар харилцан зөвшилцөх чиглэлийг илүү баримтлах болоод байна.  Үүнээс гадна нийгмийн түншлэлийг орон нутгийн болон аж үйлдвэрийн салбарын түвшинд хоёр, гурван талт хэлбэрээр хөгжүүлэхэд анхаарч ирлээ.

Мөн Ази, Номхон Далайн Эздийн Байгууллага(CAPE)-д 2001 онд үүсгэн байгуулагч гишүүнээр элсэн хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирлээ.